SCADA, автоматжуулалт, барилгын удирдлага, эрчим хүчний менежмент — судалгаанаас суурилуулалт хүртэл түлхүүр гардуулах гүйцэтгэл.
Үйлдвэр, дэд бүтэц, тархмал объектуудыг нэг төвөөс бодит хугацаанд хянах, удирдах нэгдсэн шийдэл.
ДЭЛГЭРЭНГҮЙ →Modicon PLC/PAC дээр суурилсан процессын автоматжуулалт — бүтээмж, найдвартай ажиллагаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ →HVAC, гэрэлтүүлэг, аюулгүй байдлыг нэгдсэн удирдлагад. Эрчим хүчийг 10–30% хэмнэнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ →Bosgo — Enlight-ийн өөрийн хөгжүүлсэн үүлэн EMS платформ: тоолуурын өгөгдлийг бодит цагт цуглуулж, хэрэглээ, зардал, CO₂-ийг нэг самбараас хянана.
ДЭЛГЭРЭНГҮЙ →Олон үйлдвэрлэгчийн 5,000+ төхөөрөмжийг нэг платформд нэгтгэсэн туршлага.
ДЭЛГЭРЭНГҮЙ →Milesight — AI, IoT, 5G, LoRaWAN дээр суурилсан ухаалаг мэдрэгч, хяналтын камерын шийдэл.
ДЭЛГЭРЭНГҮЙ →
SCADA
SCADA
SCADA
AUTO
SCADA
SCADA
SCADA
SCADA
BMS
SCADA
AUTO
SCADA
SCADA
AUTO
SCADA
IoT
Enlight Control Systems нь 2011 оноос хойш автоматжуулалтаар дагнан үйл ажиллагаа явуулж буй мэргэшсэн инженерийн компани юм.
Автоматжуулалтын төслийн онцлог бол ижил тоног төхөөрөмжөөс огт өөр үр дүн гарч болдогт оршино: төслийн амжилт гүйцэтгэгч багийн туршлага, ур чадвараас шийдвэрлэх хэмжээнд хамаардаг. Олон жилд хуримтлуулсан бидний туршлага бол таны төслийн хамгийн найдвартай баталгаа.
Тиймээс бид мэргэжлийн байдлыг үнэт зүйлээ болгож, харилцагч бүртэй нэг удаагийн гүйцэтгэгч биш — системийн ашиглалтын бүх хугацаанд хамт байх урт хугацааны түнш байхыг эрхэмлэдэг.
Бид мэргэжлийн ур чадвар, шинэлэг технологийн шийдлээр бодит үнэ цэнийг бүтээж, харилцагчид, салбар болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
Зөвхөн автоматжуулалт — бид өөр зүйл хийдэггүй.
2011 оноос 60+ төсөл, улсын хэмжээний системүүд.
Стандартын дагуу, баримтжуулалттай, чанартай гүйцэтгэл.
Хүлээлгэн өгөөд орхидоггүй — ашиглалтын турш дэмжинэ.
Компани байгуулагдав — IT, систем интеграц
Schneider Electric SI Alliance албан ёсны түнш
Schneider Electric BMS түнш
AVEVA-гийн Монгол дахь албан ёсны дистрибьютор
Milesight түнш — AI · IoT · 5G · LoRaWAN
Замын тэмдэг шиг хаана ч ойлгогдох HMI. ISA-101 стандартын өнгөний стратеги, дэлгэцийн шатлал, бизнесийн үр ашгийн тухай.
Үүссэн түүх, хэрэгцээ шаардлага, онцлог, функцын боломжууд — энгийн ойлгомжтой тайлбартай.
Яагаад нөөцлөлт хэрэгтэй вэ, эрсдэлийг хэрхэн тооцох вэ, ямар тохиолдолд ямар шийдэл вэ — M580 Hot Standby ба Plant SCADA-гийн боломжуудтай хамт.
PLC нь тоног төхөөрөмжийг шууд удирдаж, логик, interlock-ийг бодит цагт гүйцэтгэдэг. SCADA нь олон PLC болон талбайн төхөөрөмжөөс өгөгдөл цуглуулж, операторт нэг дэлгэцээс хянах, удирдах, дохиолол, түүх хадгалах дээд түвшний систем юм. DCS нь нефть, химийн гэх мэт тасралтгүй процессын нягт нэгдсэн удирдлагад зориулагдсан. Монголын ихэнх уул уурхай, ус, эрчим хүчний объектод PLC + SCADA хослол хамгийн тохиромжтой.
Болно. Үе шаттай (phased) шилжилтээр: шинэ сервер, операторын дэлгэцийг хуучин системтэй зэрэгцүүлэн ажиллуулж, бүрэн туршсаны дараа богино хугацааны шилжилтээр сольдог. Хуучин PAC/PLC-ийн програм, өгөгдлийг хэвээр үлдээж болно.
Дэлгэрэнгүй: Ухаа худгийн ~30,000 tag-тай зогсолтгүй шилжилт →
Орчин үеийн арга бол ISA-101 олон улсын стандарт болон «нөхцөл байдлын мэдрэмж» (situational awareness) зарчим: намуухан саарал дэвсгэр дээр зөвхөн чухал мэдээлэл, хэвийн бус төлөвийг өнгө, хэлбэрээр тодруулж, операторыг хурдан зөв шийдвэр гаргахад чиглүүлдэг.
Тасралтгүй ажилладаг үйлдвэрт нэг контроллёр, сервер эсвэл сүлжээний эвдрэл үйлдвэрлэлийн зогсолт, аюулгүй байдлын эрсдэлд хүргэдэг. Hot Standby CPU, өөрийгөө эдгээх давхар сүлжээ (ring), redundant сервер ашигласнаар нэг хэсэг эвдэрсэн ч удирдлага саадгүй үргэлжилнэ.
Зөв тохируулсан BMS нь барилгын халаалт, агааржуулалт, хөргөлт, гэрэлтүүлгийг бодит хэрэгцээгээр нь автоматаар удирдаж, хуваарь, оновчлол хийснээр эрчим хүчний хэрэглээг ихэвчлэн 10–30% бууруулдаг.
Дэлгэрэнгүй: Барилгын эрчим хүчийг 10–30% хэрхэн хэмнэх вэ? →
Нээлттэй протоколоор. Ялангуяа OPC UA нь өөр өөр брэнд, үеийн төхөөрөмжүүдийг нэг «нийтлэг хэл»-ээр холбож, SCADA, MES, ERP-тэй аюулгүй нэгтгэдэг. Modbus, BACnet, IEC 61850, MQTT зэргийг мөн ашигладаг.
Инженер ажлын 1 өдөрт багтаан хариу өгнө. Урьдчилсан үнэлгээ — үнэгүй.