Эрдэнэ Монгол ХХК-ийн Баянхөндийн алт боловсруулах үйлдвэрийн автоматжуулалт, SCADA системийн ажлыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэж дууслаа. Алт боловсруулах үйлдвэр нь бутлуур, тээрэм, уусгалт (CIL/CIP), элюци, цахилгаан ялгалт, алтны өрөө, хаягдал-усны аж ахуй гэх мэт бие биеэсээ алслагдсан олон процессын хэсгээс бүрддэг бөгөөд тасралтгүй процесс тул түр зуурын зогсолт ч олборлолтын алдагдал, цианидтай холбоотой аюулгүй байдлын эрсдэлд хүргэдэг.
Уламжлалт төвлөрсөн удирдлага, төхөөрөмж бүрийн сигналыг төв удирдлагын өрөө рүү татах шаардлагатай болж, хэдэн километр кабель, том маршаллинг самбар, (single point of failure) үүсэх байв. Бид үүнийг нөөц CPU (Hot Standby)-тай Modicon M580 ePAC ашиглан тархмал архитектуртай байдлаар шийдсэн. Primary болон Standby процессор бие биеэ автоматаар нөхөж ажиллана — үйлдвэрийн ба процессийн дэд хэсэг бүрд X80 Ethernet RIO самбар (drop), CRA алсын адаптер суурилуулан, давхар цагираг Ethernet сүлжээгээр холбосон тархмал архитектурыг хэрэгжүүлсэн.
Ингэснээр хэмжүүр, хөдөлгүүр бүр байршлаасаа үл хамааран хамгийн ойрхон самбарт холбогддог болж, кабелийн зардал эрс буурсан. Нэг CPU эвдэрсэн ч удирдлага хормын дотор саадгүй (bumpless) шилжиж, цагираг сүлжээний нэг кабель тасарсан ч холбоо алдагдахгүй — «ганц цэгийн эвдрэл» бүрэн арилсан. Модулиудыг ажиллагааны явцад солих (hot-swap), drop бүрийн web оношилгоо нь засварын хугацааг богиносгож, шинэ хэсэг нэмэхэд цагирагт нэг drop залгахад л хангалттай.
Дээд түвшинд AVEVA Plant SCADA-д бүх процессыг нэгтгэж, диспетчерийн дэлгэцүүдийг Situational awareness зарчмаар зохиомжилж хийсэн.








Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.