SCADA, автоматжуулалт, барилгын удирдлага, эрчим хүчний менежмент — судалгаанаас суурилуулалт хүртэл түлхүүр гардуулах гүйцэтгэл.

Enlight Control Systems нь 2015 оноос хойш автоматжуулалтаар дагнан үйл ажиллагаа явуулж буй мэргэшсэн инженерийн компани юм.
Автоматжуулалтын төслийн онцлог бол ижил тоног төхөөрөмжөөс огт өөр үр дүн гарч болдогт оршино: төслийн амжилт гүйцэтгэгч багийн туршлага, ур чадвараас шийдвэрлэх хэмжээнд хамаардаг. Олон жилд хуримтлуулсан бидний туршлага бол таны төслийн хамгийн найдвартай баталгаа.
Тиймээс бид мэргэжлийн байдлыг үнэт зүйлээ болгож, харилцагч бүртэй нэг удаагийн гүйцэтгэгч биш — системийн ашиглалтын бүх хугацаанд хамт байх урт хугацааны түнш байхыг эрхэмлэдэг.
Бид мэргэжлийн ур чадвар, шинэлэг технологийн шийдлээр бодит үнэ цэнийг бүтээж, харилцагчид, салбар болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
Зөвхөн автоматжуулалт — бид өөр зүйл хийдэггүй.
2015 оноос 60+ төсөл, улсын хэмжээний системүүд.
Стандартын дагуу, баримтжуулалттай, чанартай гүйцэтгэл.
Хүлээлгэн өгөөд орхидоггүй — ашиглалтын турш дэмжинэ.
Компани байгуулагдав — IT, систем интеграц
Schneider Electric SI Alliance албан ёсны түнш
Schneider Electric BMS түнш
AVEVA-гийн Монгол дахь албан ёсны дистрибьютор
Milesight түнш — AI · IoT · 5G · LoRaWAN
Инженер ажлын 1 өдөрт багтаан хариу өгнө. Урьдчилсан үнэлгээ — үнэгүй.