Дархан Дулааны Сүлжээ ТӨХК нь нийт 8 дулаан хувиарлах төвтэй бөгөөд төслийн хүрээнд системийг өргөтгөн, дулаан дамжуулах сүлжээг иж бүрэн хянах SCADA системийг байгуулсан. Зорилго: Дархан хотыг дулааны эрчим хүчээр найдвартай хангах, ажилчдын ажиллах орчин, аюулгүй байдлыг сайжруулах.
Дулаан хувиарлах төв 7, 8 дээр хуучирсан удирдлагын системийг шинэчилж бүрэн автоматжуулсан: Schneider Electric-ийн Modicon M172 контроллёр технологийн горимын дагуу насос, хаалтыг автоматаар удирдана.
Citect SCADA дээр байгуулсан системээр ДХТ-үүдийг алсаас хянаж удирдахаас гадна горимын даалгавар, тохиргоо өөрчлөх, параметрүүдийг түүхэн байдлаар хадгалж тайлан гаргах, алдааны мэдээллийг харуулах зэргээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн.


Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.