Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/Эрдэнэс Тавантолгой — Сийрст 110/35/10 кВ дэд станцErdenes Tavantolgoi — Tseirst 110/35/10 kV substation

Эрдэнэс Тавантолгой — Сийрст 110/35/10 кВ дэд станц

Erdenes Tavantolgoi — Tseirst 110/35/10 kV substation

SCADAEcoStruxure Power Operation · Easergy T300
Эрдэнэс Тавантолгой — Сийрст 110/35/10 кВ дэд станц

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн гол цэг болох Сийрст 110/35/10 кВ дэд станцын тоноглолын төлөв, ачаалал, гэмтлийг бодит цагт хянаж, үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангах хяналт удирдлагын системийг Энлайт байгуулсан.

Систем нь Schneider Electric EcoStruxure Power Operation платформ дээр суурилж, Easergy T300 контроллёроор тоноглолын төлөв, хэмжилт, гэмтлийн мэдээллийг цуглуулж, удирдлагын командыг бодит цагт дамжуулдаг. 110/35/10 кВ-ын нэг мөрт схем, тренд анализ, тагийн хяналт, аларм, үйл явдлын бүртгэлийн дэлгэцүүдтэй.

Үр дүнд нь дэд станцын бүх түвшний тоноглолыг нэг дэлгэцээс хянаж удирдах, гүйдэл, хүчдэл, чадлын түүхэн өгөгдөлд тулгуурлан ачааллын шинжилгээ, гэмтлийн дараах судалгааг шуурхай хийх боломж бүрдэж, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дэмжсэн.

Enlight built the supervisory control system for the Tseirst 110/35/10 kV substation — the key power-supply node of Erdenes Tavantolgoi's coal-washing plant — to monitor equipment status, load and faults in real time and keep the plant running continuously.

Built on Schneider Electric EcoStruxure Power Operation, the system uses an Easergy T300 controller to gather equipment status, measurements and fault data and to issue control commands in real time, with 110/35/10 kV single-line diagrams, trend analysis, bay monitoring, alarms and event logging.

Equipment at all voltage levels is now supervised from one screen; historical current, voltage and power data enable rapid load analysis and post-fault investigation, supporting reliable, uninterrupted power supply.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн