И-Март худалдааны төв нь Монголдоо хамгийн томоохон худалдаа үйлчилгээний сүлжээний нэг. Үйлчлүүлэгчдийн тав тух, ажилчдын аюулгүй орчныг бүрэн хангаж, тогтвортой хөгжлийг бий болгох зорилгоор И-Март бүх салбартаа (Хан-Уул, Баянгол, 10-р хороолол) BMS — барилгын автоматжуулалтын цогц системийг нэвтрүүлсэн.
Барилгын халаалт, хөргөлт, агааржуулалт, гэрэлтүүлэг, цахилгаан систем, галын дохиолол, лифт, урсдаг шат зэрэг бүх дэд бүтцийг Schneider Electric-ийн EcoStruxure Building Operation шийдлээр (SmartX AS-P контроллёр) нэгдсэн байдлаар хянаж удирддаг болгосон.
Ингэснээр үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдал бүрэн хангагдахаас гадна тоон мэдээлэлд анализ хийж эрчим хүчний хэмнэлт бий болгох, дэд системүүдийн ажиллагааг өндөр түвшинд уялдуулан зохион байгуулах боломж бүрдсэн.





Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.