AVEVA Historian — үйлдвэрийн процесс, дохиолол, үйл явдлын өгөгдлийг өндөр нягтралтайгаар хадгалах, шинжлэх process historian. Enlight нь AVEVA-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор.
AVEVA Historian нь үйл ажиллагааны удирдлагатай нягт нэгдсэн process historian — үйлдвэрийн процессын (time-series), дохиолол (alarm), үйл явдлын (event) түүхэн өгөгдлийг өндөр нягтралтайгаар цуглуулж, хадгалж, шинжлэх өгөгдлийн сан юм. Дэвшилтэт хадгалалт, шахалтын (compression) техникийг салбарын стандарт query интерфейстэй хослуулснаар багийнхан үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүрэн ойлгож, асуудлыг хурдан оношлож, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжтой.
Энгийн өгөгдлийн сангаас ялгаатай нь Historian нь дохиолол, үйл явдлын өгөгдлийг ч бас зориулалтын дагуу хадгалдаг. Нэг процессоос эхлээд бүхэл үйлдвэрийн хэмжээнд өгөгдлийг цуглуулж, компанийн түвшинд нэгтгэснээр давхардсан өгөгдөл, алдаа, ашиглалтын зардлыг бууруулна.
Enlight Control Systems нь AVEVA-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор (2023 оноос). Жинхэнэ лиценз, инженерчлэл, нэвтрүүлэлт, сургалт, урт хугацааны дэмжлэгийг нэг дороос үзүүлнэ.
«History block» технологи нь үйлдвэрийн өгөгдлийг энгийн өгөгдлийн сангаас хэд дахин хурдан (үйлдвэрлэгчийн мэдэгдлээр «хэдэн зуун дахин») цуглуулж, уламжлалт хадгалалтын багахан хэсэгт багтаан хадгална.
Хэт үр ашигтай хадгалалтын алгоритмаар өгөгдөл хадгалалтын зардлыг 80%-иас дээш бууруулна.
Нам зурвасын (low-bandwidth) холболт, хоцорч ирсэн өгөгдөл, цаг нь зөрүүтэй системүүдээс ирэх өгөгдлийг зөв боловсруулж, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хадгална.
Шуурхай оношилгоонд зориулсан богино хугацааны өгөгдлөөс эхлээд хууль журмын шаардлагад нийцсэн урт хугацааны архив хүртэл хадгална.
Өндөр хурдтай цуглуулалт, суурин (built-in) дэвшилтэт retrieval горимууд нь query-г хялбар бөгөөд үр ашигтай болгоно.
Нэг процессоос бүхэл үйлдвэр хүртэл, уян хатан, өргөтгөх боломжтой. High-availability болон disaster recovery сонголттой.
AVEVA InTouch HMI, AVEVA Edge, AVEVA Plant SCADA, AVEVA System Platform зэрэгтэй уугуул интеграцтай.
Бодит цагийн болон түүхэн трендийг харах; түр зогсоох, тоглуулах, дахин тоглуулах; таг-уудыг чирч буулгах; single/stacked тренд, X-Y scatter, batch тренд график; аннотаци, дохиоллын overlay; нэгжийг шууд солих; OMI, InTouch HMI, Plant SCADA-д шингээх боломжтой.
SCADA/SQL мэдлэг шаардахгүй query үүсгэгч: таг чирч буулгах, баганыг checkbox-оор нэмэх/хасах, query хуулж буулгах, аннотаци татах. Дангаар эсвэл Trend, Excel add-in-тэй хамт ажиллана.
Браузераар хайх, шинжлэх: бүх таг, түлхүүр үг, контентоор индекслэнэ; drilldown, stacked тэнхлэг, pan/zoom, цаг хугацааны тохируулга бүхий график; сэтгэгдэл, дохиолол inline; хувийн контент, dashboard хадгалж хуваалцах.
Excel дотор pop-in самбар: таг шүүлт; live, history, aggregate, summary, event snapshot утгууд; Excel-ийн стандарт функцүүд; Tag Analysis (график, статистик); дахин ашиглагдах тайлан хадгалах.



Enlight нь AVEVA Plant SCADA төслүүдээ AVEVA Historian-тай хослуулж, процессын өгөгдлийг зөвхөн операторын хэрэгсэл байхаас нь удирдлагын шийдвэр гаргалтын суурь болгон хувиргадаг — MCA усны дахин боловсруулалт (Plant SCADA + Historian), Мобиком, Тавантолгой, Эрдэнэ Монгол зэрэг. Доорх холбоотой төслүүдийг үзнэ үү.
Доорх танилцуулгуудыг AVEVA-ийн албан ёсны материалд тулгуурлан Enlight монголоор бэлтгэв:
Мөн AVEVA Plant SCADA-ийн танилцуулгыг үзнэ үү. Англи эх хувилбар, техникийн бүрэн нарийвчлалыг AVEVA-ийн албан ёсны хуудаснаас авна уу.
Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.