Ухаа худаг ус хангамжийн төслийн үйлдвэр болон уурхайн ахуйн усны хэрэглээ нь автомат хяналттай төдийгүй усны дахин ашиглалтын системтэй. Уг системийг Энержи Ресурс ХХК-ийн хүсэлтээр бид шинэчилж хэрэгжүүлсэн.
Анх 2011 онд үйлдвэр ашиглалтад орох үед суурилагдсан систем техникийн хувьд хоцрогдож, уурхайн тогтмол найдвартай үйл ажиллагааг хангах боломжгүй болсон байв. Ус өргөх станц, ундны ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах зэрэг бүх процессыг нэгдсэн Plant SCADA 2023 системд шилжүүлсэн.
Ингэснээр Цогтцэций сумын иргэд болон уурхайг ундны усаар тогтмол хангаж, байгалийн нөөцийг хэмнэсэн хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн цахилгаан, ус, дулааны дэд бүтцийг нэг дороос хянадаг болсон.






Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.