Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/Энержи Ресурс — Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADAEnergy Resources — Coal-handling plant SCADA

Энержи Ресурс — Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADA

Energy Resources — Coal-handling plant SCADA

SCADAAVEVA Plant SCADA · Энержи Ресурс
Энержи Ресурс — Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADA

Уул уурхайн салбарын тэргүүлэгч Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг дахь Нүүрс баяжуулах үйлдвэрийн SCADA системийг 2021 онд бүрэн шинэчилж, AVEVA Plant SCADA платформд шилжүүлсэн.

Ухаа худагийн НБҮ бол Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр: гурван модультай, модуль тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай (I модуль 2011, II — 2012, III — 2013 онд ашиглалтад орсон). Үйлдвэр нь 8–10%-ийн үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд Австралийн Sedgman компанийн технологийн зураг төсөлд суурилсан.

Анх 2008 онд Citect SCADA 7.2 хувилбараар нэвтрүүлсэн хяналтын систем технологийн хувьд хоцрогдсон тул найдвартай байдал, бодит цагийн хяналт, өргөтгөх боломжийг сайжруулах зорилгоор иж бүрэн шинэчлэлт хийсэн. Үр дүнд нь үйлдвэрийн бүх процесс бодит цагийн хяналттай болж, олон улсын стандартын дэмжлэгтэйгээр системийг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх боломж нэмэгдэж, аюулгүй ажиллагааны системүүд нэгтгэгдсэн.

Energy Resources LLC, a leading Mongolian mining company, fully modernized the SCADA of its Ukhaa Khudag coal-handling and preparation plant in 2021, migrating to AVEVA Plant SCADA.

UHG CHPP is Mongolia's first coal-washing plant: three modules of 5 million t/yr each (commissioned 2011–2013), producing export coking-coal concentrate at 8–10% ash on Sedgman (Australia) process design.

The original Citect SCADA 7.2 system (2008) had become obsolete; the comprehensive upgrade delivered real-time supervision of all processes, better reliability, standards-based extensibility and integrated safety systems.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн