Бодь Интернэшнл ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн нэгдсэн автоматжуулалт, хяналтын системийн төслийг амжилттай гүйцэтгэж, 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орууллаа. Тус төв нь жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай бөгөөд Монгол Улсад анх удаа бүрэн автоматжуулсан инженерийн байгууламж бүхий логистикийн төв юм.
AVEVA Plant SCADA платформ дээр нүүрс ачих бүх процессыг — бутлах, конвейер, бункер, овоолго үүсгэгч, вагон ачих — нэгтгэн хянаж удирдана. Төвлөрсөн хяналтын өрөөнөөс бүх тоног төхөөрөмжийн ажиллагааг бодит цагийн горимоор хянаж, алсаас удирдана. Төмөр замын жинлэх систем, нүүрсний талбайн 3D загварчлал бүхий овоолгын удирдлагын систем (Stock yard management) зэрэг дэд системүүдийг нэгтгэсэн.
Үр дүнд нь аюулгүй ажиллагаа, байгаль орчны хяналт сайжирч, нүүрс ачих бүтээмж нэмэгдэж, тээвэрлэлтийн хугацаа богиносож, зардал буурснаар нүүрсний экспортын өрсөлдөх чадвар дээшилсэн. Бодит цагийн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бүрдсэн.







Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.