Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын зуухнуудын удирдлага, хамгаалалт, хяналтын систем хуучирч, гэмтэл саатлын шалтгааныг илрүүлэх, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй болсон байв. Зорилго нь 6 зуухны удирдлагыг орчин үеийн, найдвартай, өргөтгөх боломжтой PLC платформд шилжүүлэх байлаа.
6 зуухны удирдлагыг нэг төрлийн Schneider Electric Modicon M580 PAC платформ дээр стандартчилж, процесс, дохиолол, хамгаалалт, тоноглолын удирдлагыг нэгтгэсэн бүтцээр хэрэгжүүлсэн. Зуух бүрийн control logic, interlock, start/stop дараалал, хамгаалалтын нөхцөлүүдийг PLC түвшинд боловсруулж, PLC програм, I/O бүтэц, alarm нэршил, баримт бичгийг стандартчилав.
Үр дүнд нь станцын найдвартай ажиллагаа сайжирч, гэмтэл саатлын шалтгааныг шуурхай илрүүлэх, нэг стандарт платформ дээр оношилгоо, засвар үйлчилгээг хурдан гүйцэтгэх боломжтой болсон. FAT, SAT туршилтыг давж, цаашид SCADA, Historian, тайлангийн системтэй холбох суурь бүрдсэн.



Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.