Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 25.7% буюу 385,000 км² газар нутагт цахилгаан эрчим хүч түгээж, борлуулдаг. Үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор 2021 онд сүлжээний диспетчерийн хяналт удирдлагын системийг байгуулсан.
Төслийн хүрээнд 13 РП, дэд станцыг нэгтгэж, автоматжуулалтын орчин үеийн шийдэл болох Schneider Electric-ийн Easergy T300 контроллёрыг ашиглан Power SCADA Operation платформ дээр нэгдсэн хяналт бий болгосон.
Чанартай эрчим хүчээр тогтмол хангах, ажилчдын аюулгүй байдал, ажиллах орчныг дэвшилтэт технологиор сайжруулах зорилтууд биелж, таслалт гэмтлийн мэдээлэл шууд ирж, сэргээн залгалтын хугацаа эрс богиноссон.

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.