Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/Мобиком — Бааз станцын SCADAMobicom — Base-station SCADA

Мобиком — Бааз станцын SCADA

Mobicom — Base-station SCADA

SCADACitect SCADA · Мобиком корпораци
Мобиком — Бааз станцын SCADA

Монгол улсыг бүхэлд нь хамарч, хөдөө орон нутгаар тархан байрласан үүрэн холбооны бааз станцуудын техникийн хэвийн ажиллагааг хангах нь хүндхэн сорилт юм. Бааз станц доторх тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа нь орчны нөхцөл, эрчим хүч, техникийн горим зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг тул технологийн байнгын хяналтыг нэвтрүүлсэн.

Төслийн хүрээнд генератор, шулуутгагч, цахилгаан тоолуур, нөөц тэжээл, нарны үүсгүүр, агааржуулагч, хөргөлтийн төхөөрөмж, өрөөний хэм, аюулгүй байдал, галын дохиолол зэрэг 40 гаруй үйлдвэрлэгчийн 10 гаруй төрлийн 5,000 орчим төхөөрөмжийг хяналтын системд нэгтгэж, бааз станцыг бодит хугацаанд хянах, алсаас удирдах боломжийг бүрдүүлсэн.

Төсөл үргэлжилж байгаа бөгөөд одоогоор нийт 1700 гаруй бааз станцын 5,000 орчим төхөөрөмжөөс 120,000 гаруй утга уншиж бодит хугацаанд боловсруулдаг — энэ бол Монгол улсын хамгийн том SCADA систем юм.

Түүнчлэн Мобиком корпорацийн захиалгаар бааз станцын алсын хяналт удирдлагын RSU төхөөрөмжийг бид өөрсдөө зохион бүтээсэн бөгөөд бааз станцын алсын хяналт удирдлагын бүхий л шаардлагыг хангасан.

Keeping cellular base stations running across the whole of Mongolia is a serious challenge: equipment reliability depends on environment, power and operating regimes, so continuous technological monitoring was introduced.

The project integrated ~5,000 devices of 10+ types from 40+ manufacturers — generators, rectifiers, meters, backup power, solar sources, air conditioning, cooling, room climate, security and fire alarms — into one supervisory system with real-time monitoring and remote control.

The ongoing system now reads 120,000+ values from ~5,000 devices across 1700+ base stations in real time — the largest SCADA system in Mongolia.

We also designed and built our own RSU remote-monitoring device for Mobicom, covering every base-station telemetry requirement.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн