Мянганы сорилтын корпораци (MCC)-ийн Усны компакт төслийн хүрээнд Улаанбаатар хотын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжаас ирэх бохир усыг дахин боловсруулж, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн ус 24/7 нийлүүлэх үйлдвэрийн автоматжуулалт, MCC, SCADA системийг Энлайт гүйцэтгэсэн.
Өргөлтийн насос станц, биологийн цэвэрлэгээ, тунгаагуур, шүүлт, ариутгал зэрэг тархай байрлалтай 6 технологийн байгууламжийг нөөц (Hot Standby) Modicon M580 контроллёр, X80 Ethernet RIO бүхий тархмал архитектураар, өндөр хурдны шилэн кабелийн давхар цагираг сүлжээгээр холбосон. Блок тус бүрд Schneider Electric OKKEN хөдөлгүүрийн удирдлагын төв (MCC) — Form 4b тусгаарлалт, withdrawable блок, Altivar давтамж хувиргагчтайгаар нийлүүлж, угсарсан.
AVEVA Plant SCADA дээр бүх процессыг нэг цэгээс бодит цагт хянаж, AVEVA Historian-д урт хугацааны өгөгдлийн суурь бүрдүүлсэн. Egis (Франц)-ийн зураг төслийн шалгалт, Tetra Tech (АНУ)-ийн хяналтын дор үйлдвэрийн (FAT) болон талбайн (SAT) туршилтыг бүрэн давж, олон улсын стандартын дагуу хүлээлгэн өгсөн.








Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.