Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/Эрдэнэт үйлдвэр — Цахилгаан хангамжийн автоматжуулалтErdenet Plant — Power-supply automation

Эрдэнэт үйлдвэр — Цахилгаан хангамжийн автоматжуулалт

Erdenet Plant — Power-supply automation

AUTOEcoStruxure Power Operation · Эрдэнэт үйлдвэр
Эрдэнэт үйлдвэр — Цахилгаан хангамжийн автоматжуулалт

«Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх «Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл»-ийн хүрээнд үйлдвэрийн үндсэн суурь дэд бүтэц болох цахилгаан болон усан хангамжийн системийг автоматжуулсан. Зэс, молибдены баяжмал үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн бүх процесс эрчим хүчнээс шууд хамааралтай тул сул зогсолт, доголдол гаргахгүйн тулд цахилгаан хангамжийг автоматжуулах шаардлага бий болсон юм.

Цахилгаан цех нь үйлдвэрийн цахилгаан тоноглолын тасралтгүй ажиллагааг ханган оношилгоо, хэмжилт, засвар үйлчилгээг хариуцдаг. Цахилгаан хангамжийг автоматжуулж үйлдвэрлэлийг илүү нарийн удирдахаар Schneider Electric-ийн EcoStruxure Power Operation шийдлийг нэвтрүүлж, дэд станц, РП-уудыг нэгдсэн хяналтад оруулсан.

Ийнхүү үндсэн дэд бүтцээ шинэчилснээр олборлолтоо нэмэгдүүлж, үйлдвэрээ өргөтгөх боломж бүрдсэн. Шуурхай Удирдлагын Төвд нэгдсэн хяналт бий болгосноор доголдлоос урьдчилан сэргийлж, засвар үйлчилгээг оновчтой зохион байгуулах болсон.

Under Erdenet Mining Corporation's concentrator expansion and modernization programme to 2031, we automated the plant's core infrastructure — its power and water-supply systems. Every process of this copper-molybdenum concentrator depends directly on energy, so power-supply automation was essential to avoid downtime.

The power shop keeps the plant's electrical equipment running continuously. Schneider Electric's EcoStruxure Power Operation was deployed to bring substations and distribution points under unified supervision from the central operations centre.

With its core infrastructure modernized, the plant increased output and enabled expansion, while centralized monitoring prevents faults and optimizes maintenance.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн