Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт хотын ундны ус, үйлдвэрийн усан хангамж, цэвэрлэх байгууламжийн системүүдийг алсаас хянаж удирдах SCADA системийг хариуцдаг. Улмаар 2008 онд ашиглалтад орсон хуучин системийг Citect SCADA 2018 програмаар бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм;
Төслийн зорилго:
Одоо байгаа үйлдвэрийн дэд бүтцийг бүрэн шинэчилж сайжруулах
2031 он хүртэл хугацаанд баяжуулах үйлдвэрийн өргөтгөл хийж, олборлолтоо нэмэгдүүлэх;
Шийдлүүд:
AVEVA Plant SCADA 2023;
Харилцагч:
Эрдэнэт Үйлдвэр ТӨХК, Усан хангамж;
Нөхцөл байдал:
Үйлдвэрлэлийн зорилгодоо хүрэхийн тулд үйлдвэрийн үндсэн суурь бүтэц болох усан хангамжийн системийг автоматжуулж үйлдвэрийн бусад процессуудтай илүү уялдаатай ажилуулах шаардлагатай болсон;
Шийдвэрлэсэн нь:
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн усан хангамжийн систем нь Эрдэнэт хотоос 64 километрийн зайд байрлах Сэлэнгэ Мөрөнөөс ундны ус татаж хотын оршин суугчдыг хангадаг төдийгүй цэвэрлэх байгууламжын үйл ажиллагааг хариуцдаг. Цэвэрлэх байгууламж нь бохир усыг өндөр түвшинд цэвэрлэж хаягдал усыг эргүүлэн үйлдвэрт ашиглах усны хэмнэлтийн бодлого баримталж ажилдаг юм.
Үйлдвэрийн усан хангамжийн найдвартай үйл ажиллагааг тогтмол хангаж бусад процессуудтай уялдаатай ажиллах боломжыг бүрдүүлэх зорилгоор усан хангамжийн систем болон цэвэрлэх байгууламжийн системийг автоматжуулж AVEVA-ийн Plant SCADA /Citect SCADA/ шийдлийг нэвтрүүлсэн билээ