Schneider Electric SE компани нь 1836 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний менежмент, автоматжуулалт болон дижитал шийдлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм.  

Манай компани нь 2017 оноос эхлэн Schneider Electric компанийн систем интеграцийн албан ёсны түншээр ажиллаж байна.

Энэхүү түншлэлийн хүрээнд манай компани нь Schneider Electric‑ийн автоматжуулалт, цахилгаан хангамж, барилга болон дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулах, төслийн зөвлөх, зураг төсөл, систем интеграци, суурилуулалт, нэвтрүүлэлт, сургалт болон техникийн дэмжлэг зэрэг цогц инженерийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж ирсэн.

Schneider Electric компанитай хамтран ажилласнаар бид:

  • Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, найдвартай, баталгаат шийдлүүдийг харилцагч байгууллагууддаа хүргэх
  • Үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын автоматжуулалтын төсөл, систем интеграцийн ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх
  • Монгол Улсад эрчим хүчний үр ашиг, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж байна.

Schneider Electric‑ийн EcoStruxure™ архитектур нь IoT‑д суурилсан нээлттэй платформ бөгөөд эрчим хүчний удирдлага, үйлдвэрлэлийн автоматжуулалт, дэд бүтцийн хяналт удирдлагыг нэг экосистемд нэгтгэдэг шийдэл юм.

Мөн Schneider Electric нь тогтвортой хөгжлийн дэлхийн манлайлагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын үнэлгээнүүдэд дэлхийн хамгийн тогтвортой компаниудын нэгээр тогтмол нэрлэгддэг.

Манай компани нь 2024 оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэлийн программ хангамж үйлдвэрлэгч AVEVA компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьюторээр ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай компани нь AVEVA‑ийн дэвшилтэт программ хангамж, дижитал үйлдвэрлэлийн шийдлүүдийг Монголын зах зээлд албан ёсны, баталгаат лицензтэйгээр нийлүүлэх, нутагшуулах, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх цогц үйлчилгээг хүргэж байна.

AVEVA нь дэлхийн хэмжээний дижитал үйлдвэрлэлийн тэргүүлэгч брэнд бөгөөд  үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, нефть‑хий зэрэг стратегийн салбаруудад зориулсан үйлдвэрлэлийн дижитал платформ, программ хангамжийн шийдлүүдээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон төлөөлөгч юм.

Тус компани нь:

  • SCADA
  • MES (Manufacturing Execution System)
  • PI System (үйлдвэрлэлийн өгөгдлийн менежмент)
  • AI & Analytics
  • Digital Twin (дижитал ихэр – виртуал хувилбар)

зэрэг өндөр технологийн шийдлүүдийг хөгжүүлж, байгууллагуудад бодит цагийн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, операцийн үр ашгийг дээшлүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах боломжийг бий болгодог.

AVEVA‑ийн шийдлүүд нь дэлхийн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн стандарт сонголт болсоор байна.

Яагаад AVEVA гэж?

AVEVA нь дараах давуу талуудаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэгч байршлыг эзэлдэг. Үүнд:

  • 🌐 185 гаруй оронд нэвтэрсэн
  • 🏭 20,000 гаруй байгууллага, харилцагчтай
  • 🚀 Үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарт дижитал шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэгч тэргүүлэгч шийдлүүд

Монголын зах зээлд санал болгож буй AVEVA шийдлүүд:

  • AVEVA™ Plant SCADA – Дэвшилтэт SCADA хяналт, удирдлагын систем
  • AVEVA™ System Platform – SCADA болон IIoT‑д суурилсан нэгдсэн платформ
  • AVEVA™ PI System – Үйлдвэрлэлийн өгөгдөл цуглуулалт, бодит цагийн шинжилгээ
  • AVEVA™ Manufacturing Execution System (MES) – Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн хяналт
  • AVEVA™ Insight – AI болон өгөгдлийн дүн шинжилгээнд суурилсан ухаалаг хяналт

Энлайт Контрол Системс ХХК нь Milesight брэндийн Монгол дахь албан ёсны түншээр хамтран ажиллаж байна. Албан ёсны түншийн хувьд бид Milesight‑ийн бүтээгдэхүүн, шийдлийг Монголын зах зээлийн онцлог, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн борлуулалт, системийн интеграц, техникийн зөвлөгөө, суурилуулалт, ашиглалт, дэмжлэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой юм.

Milesight нь Хиймэл оюун ухаан (AI), Интернэт зүйлс (IoT), 5G, LoRaWAN® зэрэг дэвшилтэт технологид суурилсан ухаалаг мэдрэгч, холболт, видео хяналтын шийдлүүдийг хөгжүүлдэг олон улсын өндөр технологийн үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь анх видео хяналтын салбараас гараагаа эхэлж, улмаар IoT болон AIoT (AI + IoT) технологийг өргөн хүрээнд хөгжүүлэн, ухаалаг барилга, ухаалаг хот, тээвэр, үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрчим хүч зэрэг олон салбарт хэрэгжих шийдлүүдийг санал болгож байна.

Milesight‑ийн бүтээгдэхүүн, шийдлүүд нь дараах үндсэн технологиудад суурилдаг:

  • LoRaWAN® – урт зайн, бага эрчим хүч зарцуулдаг IoT сүлжээний технологи,
  • 5G / 4G Cellular – өндөр хурдтай, найдвартай өгөгдөл дамжуулалт,
  • AI & AIoT – видео болон орчны өгөгдөлд суурилсан ухаалаг шинжилгээ,
  • IoT Cloud & Edge Computing – төхөөрөмжөөс үүлэн систем хүртэлх нэгдсэн шийдэл.

Эдгээр технологийг ашиглан Milesight нь IoT Gateway, IoT Sensor, Controller, 4G/5G Industrial Router, AI видео камер, IoT Cloud платформ зэрэг төхөөрөмжөөс үүлэн систем хүртэлх (device‑to‑cloud) бүрэн цогц экосистемийг санал болгодог.

Milesight‑ийн шийдлүүд дараах салбаруудад өргөнөөр ашиглагдаж байна. Үүнд:

  • Ухаалаг барилга, байгууламж (Smart Building, Smart Office)
  • Ухаалаг хот, зам тээвэр, хөдөлгөөний удирдлага (Smart City, Intelligent Traffic)
  • Эрчим хүч, нөөцийн үр ашиг, байгаль орчны мониторинг
  • Үйлдвэрлэл, логистик, агуулахын удирдлага
  • Худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд

Milesight‑ийн шийдлүүд нь бодит цагийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, үр ашиг, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэгддэг.

Манай компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 фазын цахилгаан тоолуурын салбар дахь тэргүүлэгч үйлдвэрлэгч, дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Wasion Group компанийн Монгол Улс дахь албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байна.

Wasion брэндийн ухаалаг цахилгаан тоолуурууд нь олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан, өндөр нарийвчлал, найдвартай ажиллагаатайгаас гадна эрчим хүчний хэрэглээг ил тод, тоон өгөгдөлд суурилан хянах, удирдах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.

Бид Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын загварын туршилтад хамрагдаж, албан ёсоор баталгаажсан Wasion брэндийн 1 болон 3 фазын ухаалаг цахилгаан тоолуурын шийдлүүдийг дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Эдгээр 1 болон 3 фазын ухаалаг тоолуурууд нь:

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээг бодит цагийн горимд хэмжих
  • Алсаас өгөгдөл унших, хянах боломжтой
  • Эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих
  • Томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, оффис, барилга байгууламжийн орчин үеийн эрчим хүчний менежментийн шаардлагад нийцсэн шийдлүүдийг бүрэн хангаж байна.

Ингэснээр манай компани нь Монгол Улсад эрчим хүчний тоолуурын орчин үеийн, ухаалаг шийдлийг нэвтрүүлэх, цаашлаад эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.