Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор “Тавантолгойн Нүүрс Ачих Ложистикийн Төв”/ТНАЛТ/ төслийг 2024 оны 2 улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төслийн туслан гүйцэтгэгчээр Энлает ХХК ажиллаж ТНАЛТ төслийн нэгдсэн автоматжуулалтын системийг ханган нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.
Төслийн зорилго:
1. Байгаль орчинд ээлтэй, найдвартай тасралтгүй үйл ажиллагаатай байх,
2. Экспортыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах;
Шийдлүүд:
AVEVA Plant SCADA 2023
Allen Bradley Studio 5000 standard edition V30-V35 программ хангамж;
Харилцагч:
Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгойн төмөр зам ХХК, Бодь интернэшнл;
Нөхцөл байдал:
ТНАЛТ-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хоорондоо уялдаа багатай учраас доголдол үүсч байсан төдийгүй нүүрс тээвэрлэлтийн зардал өндөр байсан юм;
Шийдвэрлэсэн нь:
ТНАЛТ төслийн гол зорилго нь уурхайн олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан холиж төмөр замын тээвэрт тасралгүй ачиж экспортыг нэмэгдүүлэх юм. Уг төв нь нь зургаан барилга байгууламжаас тогтоно. Барилга байгууламж бүр өөр өөрийн гэсэн онцгой зориулалтаар ашигладаг аж үйлдвэрийн системүүдтэй. Тухайлбал: Бутлуурын хяналтын систем, металл илрүүлэх систем, туузан дамжуулагчийн жингийнн систем, тоосжилтыг хянах систем, конвейерийн хяналтын систем, TLO хяналтын систем гэх мэт.
Энэхүү логистикийн төвийн аж үйлдвэрлэлийн систем болон дэд системүүдийг нэгтгэн ашиглалтын тоног төхөөрөмүүдийг хариуцах төв автоматжуулалтын системийг суурилуулсан юм. Ингэснээр уурхайн олборлолтын үйл ажиллагааг илүү найдвартай тасалдалгүй явуулж Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян гэх хоёр төмөр замаар тээвэрлэн ОУ-д борлуулж экспортоо нэмэгдүүлэх болжээ. ТНАЛТ нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай юм.







