Манай компани нь Бодь Интернэшнл ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн нэгдсэн автоматжуулалт, хяналтын системийн төслийг амжилттай гүйцэтгэж, 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орууллаа. Тус төв нь жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай бөгөөд Монгол Улсад анх удаа бүрэн автоматжуулсан инженерийн байгууламж бүхий логистикийн төв болж байна.

Төслийн онцлог

SCADA систем: AVEVA Plant SCADA платформыг ашиглан нүүрс ачих бүх процессыг (бутлах, конвейер, бункер, овоолго үүсгэгч, вагон ачих) нэгтгэн хянах, удирдах боломжийг бүрдүүлсэн.

Хяналтын төв: Төвлөрсөн хяналтын өрөөнөөс бүх тоног төхөөрөмжийн ажиллагааг бодит цагийн горимоор хянах, алсаас удирдах боломжтой.

Мэдээллийн интеграц: Төмөр замын ажих, жинлэх систем, нүүрсний талбайн 3D загварчлал бүхий овоолгын систем /Stock yard management system/ хяналт зэрэг дэд системүүдийг нэгтгэсэн.

Шийдлүүд:

AVEVA Plant SCADA 2023 R2

Allen Bradley PLC, Studio 5000

Үр дүн ба ач холбогдол

Тогтвортой байдал: Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хяналтыг сайжруулсан

Үр ашиг: Нүүрс ачих үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн хугацааг богиносгосон.

Зардал бууралт: Тээвэрлэлтийн зардлыг бууруулж, нүүрсний экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн.

Мэдээллийн ил тод байдал: Бодит цагийн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн.

Бутлуурын барилга байгууламж
Бутлуурын хяналт удирдлагын хэсэг
Тэжээгчийн барилга байгууламж
Тэжээгчийн хяналт удирдлагын хэсэг
Овоологчийн барилга байгууламж
Овоологчийн хяналт удирдлагын хэсэг
Вагонд ачигч байгууламж
Вагонд ачигчын хяналт, удирдлагын хэсэг