Имарт худалдааны төв нь Монгол улсдаа хамгийн томоохон худалдаа үйлчилгээний нэг юм. Иймд үйлчлүүлэгчдийнхээ тав тух, ажилчдынхаа ажиллах орчин аюулгүй байдлыг бүрэн хангаж тогтвортой хөгжлийг бий болгох зорилгоор Имарт худалдааны төв бүхий л салбарууддаа BMS-барилгын автоматжуулалтын цогц системийг нэвтрүүлсэн юм.

Төслийн зорилго

  1. Эрчим хүч, засвар үйлчилгээний зардлыг бууруулах,
  2. Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах;

Шийдлүүд:

Schneider Electric Building Operation,

BMS controller SXWASPXXX10001;

Харилцагч:

Алтай холдинг ХХК, Имарт Хан-Уул, Имарт Баянгол, Имарт 10-р хороолол;

Нөхцөл байдал:

Эрчим хүчний хэрэглээний зардал өндөр,

Үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй байсан;

Шийдвэрлэсэн нь:

Барилгын халаалт, хөргөлт, агааржуулалт, гэрэлтүүлэг, цахилгаан систем, галын дохиоллын систем, лифт, урсдаг шат зэрэг бүх дэд бүтэцийг хоорондоо нэгдсэн байдлаар хянаж удирдах Schneider Electric Building Operation шийдлийг нэвтрүүлсэн юм.

Ингэснээр барилга автоматжуулж үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой болсон төдийгүй дижиталчлалын хүчээр тоон мэдээлэлд анализ хийж эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, барилга байгууламжийн дэд системүүдийн үйл ажиллагааг илүү уялдаатай өндөр түвшинд зохион байгуулах боломж бүрдсэн билээ.