Монгол улсыг бүхэлд нь хамарч, хөдөө орон нутгаар тархан байрласан, үүрэн холбооний сүлжээний бааз станцуудын техникийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах нь хүндхэн сорилт юм. Бааз станц доторхи тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа нь орчны нөхцөл, эрчим хүч, техникийн горим зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг тул технологийн байнгын хяналтыг нэвтрүүлсэн юм.
Төслийн зорилго:
Техник технологийн тасралтгүй хөгжүүлэлт шинэчлэлээр үүрэн холбооны үйлчилгээгээ сайжруулах
Шийдлүүд :
Schneider electric – Citect SCADA
Харилцагч:
Мобиком корпораци ХХК
Нөхцөл байдал:
Үүрэн холбооны үйлчилгээг илүү найдвартайгаар тогтмол хангахын тулд бааз станцуудын техникийн хэвийн ажиллагааг хангах сорилттой тулгарсан.
Шийдвэрлэсэн нь:
Энэхүү төслийн хүрээнд бид генератор, шулуутгагч, цахилгаан тоолуур, нөөц тэжээл, нарны үүсгүүр, агааржуулагч, хөргөлтийн төхөөрөмж, өрөөний хэм, аюулгүй байдал, галын дохиолол зэрэг 40 гаруй үйлдвэрлэгчийн 10 – с илүү төрлийн 5,000 орчим төхөөрөмжийг хяналтын системд интеграцчлан нэгтгэсэн бөгөөд бааз станцын төхөөрөмжийг бодит хугацаанд хянах, алсаас удирдах боломжтой болсон.
Төсөл үргэлжилж байгаа бөгөөд одоогоор нийт 600 гаруй бааз станцын 5,000 орчим төхөөрөмжөөс 120,000 гаруй утга уншиж бодит хугацаанд боловсруулдаг ба Монгол улсын хамгийн том SCADA систем юм.
Уг төслийн хүрээнд бид Мобиком корпораци ХХК – ын захиалгаар бааз станцын алсын хяналт удирдлагын төхөөрөмжийг бүтээсэн бөгөөд бааз станцын алсын хяналт удирдлага хийх бүхий л шаардлагыг хангасан.