Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй УБ хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд УБ хотын УСУГ – ийн ус хангамжийн алсын хяналт удирдлагын системийг бүхэлд нь шинэчилж диспетчерийн нэгдсэн хяналтын систем байгуулах ажлыг хийж байна.
Уг төслийн хүрээнд Төвийн эх үүсвэр, Үйлдвэр, Мах, Гачуурт зэрэг эх үүсвэрийн гүний худаг, насос станцуудыг бүрэн автоматжуулж, нийт 10 гаруй насос станцын алсын хяналт удирдлагыг УСУГ – ын диспетчерийн төв SCADA системийг байгуулан нэгтгэсэн. Мөн УБ хотын ус түгээх шугамд 30 ширхэг даралт, урсац зохицуулах хаалт, хэмжилтийн цэгийг алсаас хянаж удирдах систем, хуучин ашиглаж байсан 50 гаруй хэмжилтийн цэгүүдийг УСУГ – ын диспетчерийн системд нэгтгэх ажлуудыг хийсэн.
Төв цэвэрлэх байгууламжийн автомат удирдлагын систем, SCADA системүүдийг бүрэн шинэчилж УСУГ- ийн диспетчерийн төв системд нэгтгэсэн.
Ингэснээр УБ хотын ус хангамжийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, диспетчерийн нэгдсэн хяналт удирдлага явуулах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн.
Ашигласан технологи: Schneider electric Citect SCADA, Modicom PAC M340, M172
Харилцагч: УБ хотын Ус Сувгийн Удирдах Газар
Website: www.usug.mn