Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх “Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлэх болсон билээ. Эрдэнэт үйлдвэр зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн гаргах үндсэн үйл ажиллагаатай. Үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй, найдвартай  явуулахад  хамгийн чухал хүчин зүйл нь эрчим хүч. цахилгаан, дулаан, уур, усгүйгээр Эрдэнэт үйлдвэрийг төсөөлөхөд бэрх. Иймд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн суурь дэд бүтцүүдийг шинэчлэх ажлын хүрээнд цахилгаан болон усан хангамжийн системийг автоматжуулсан юм.

Төслийн зорилго:

  1. Одоо байгаа үйлдвэрийн дэд бүтцийг бүрэн шинэчилж сайжруулах
  2. 2031 он хүртэл хугацаанд баяжуулах үйлдвэрийн өргөтгөл хийж, олборлолтоо нэмэгдүүлэх;

Шийдлүүд :

AVEVA Plant SCADA /Citect/

EcoStruxure Power Operation

    Харилцагч:

    Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Цахилгаан цех

    Нөхцөл байдал:

    Үйлдвэрийн бүхий л процессууд эрчим хүчнээс шууд хамааралтайгаар үйл ажиллагаа явуулдаг учраас үйлдвэрлэлийг ямар нэгэн сул зогсолт, доголдол бий болгохгүйн тулд цахилгаан хангамжийг автоматжуулах шаардлага бий болсон.

    Шийдвэрлэсэн нь:

    “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ цахилгаан цех нь үйлдвэрийн цахилгаан тоноглолын тасралтгүй ажиллагааг ханган оношилгоо, хэмжилт, засвар үйлчилгээг хариуцан ажилдаг. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа цахилгаан хангамжтай шууд хамааралтай. Иймд үйлдвэрийн цахилгаан хангамжийг автоматжуулж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү нарийн удирдан зохион байгуулахаар Schneider Electric брендийн EcoStruxure Power Operation шийдлийг нэвтрүүлсэн юм.

    Ийнхүү “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь үндсэн суурь дэд бүтцүүдээ шинэчлэж сайжруулсан төдийгүй үйлдвэрийн чухал процессуудаа автоматжуулснаар олборлолтоо нэмэгдүүлж чадсан төдийгүй үйлдвэрээ өргөтгөх боломж нь бүрдсэн юм. Түүнчлэн Шуурхай Удирдлагын Төв-д нэгдсэн хяналт, удирдлагыг бий болгосноор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохоос урьдчилан сэргийлж засвар үйлчилгээг оновчтой зохион байгуулж чадсанаараа “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нэгдсэн цогц зорилгодоо хүрч ажиллах болсон билээ.

    Цахилгаан цехийн хяналтын самбар
    Цахилгаан хангамжийн хяналтын хэсэг
    Өөрөө нунтаглах хэсэг
    Өөрөө нунтаглах хэсгийн хяналт удирдлагa
    Дэд станц
    Зэст дэд станцын ХХБ
    РП
    РП-2 хяналтын хэсэг