Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг дахь Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ)-ийн SCADA системийг 2021 онд бүрэн шинэчилж, AVEVA Plant SCADA платформд шилжүүлсэн.
Үйлдвэрийн товч танилцуулга
Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулж, нүүрсийг түүхийгээр бус баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортолж буй дотоодын голлох компани юм. Тус үйлдвэр нь нийт 3 модульд суурилсан бөгөөд тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. 2011 онд I модуль, 2012 онд II модуль, 2013 онд III модуль тус тус ашиглалтад орсон. НБҮ нь 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмент компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан.
Шинэчлэлтийн зорилго ба хэрэгцээ
Анх 2008 онд Citect SCADA 7.2 хувилбараар нэвтрүүлсэн байсан хяналтын систем нь технологийн хувьд хоцрогдож, сүүлийн үеийн автоматжуулалтын хэрэгцээг хангахгүй болсон тул шинэчлэх шаардлага үүссэн. Үйлдвэрийн үйл ажиллагааны найдвартай байдал, өгөгдлийн бодит цагийн хяналт, системийн өргөтгөх боломжийг сайжруулах зорилгоор AVEVA Plant SCADA платформыг сонгон, иж бүрэн шинэчлэлтийг хийсэн
Үр дүн ба ач холбогдол
- Үйл ажиллагааны найдвартай байдал: Системийн шинэчлэлтийн үр дүнд үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй, найдвартай болсон.
- Өгөгдлийн бодит цагийн хяналт: Үйлдвэрийн бүх процессийг бодит цагийн горимоор хянах боломжтой болсон.
- Системийн уян хатан байдал: Олон улсын стандартуудыг дэмжсэнээр системийг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх боломж нэмэгдсэн.
- Аюулгүй ажиллагаа: Аюулгүй ажиллагааны системүүдийг нэгтгэснээр үйлдвэрийн аюулгүй байдал сайжирсан.




