Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа Худаг нүүрсний уурхайд Энержи Ресурс компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлжээ. Уул уурхайн дэлхийн түвшний үйл ажиллагааг Монголд нутагшуулж, дэд бүтцийг цогцоор нь бүтээн байгуулснаар Ухаа Худаг уурхайн цогцолбор нь дотоодын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ шат ахиулж чадсан юм.
Ухаа худаг уурхайн ус хангамжийн систем нь Ухаа худаг уурхайн цогцолбор, Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ)-ийг технологийн болон ахуйн хэрэглээний усаар, Цогтцэций сумыг цэвэр усаар тус тус хангадаг бөгөөд алсаас хянаж удирдах SCADA систем нь хуучирч шинэчлэх шаардлагатай болсон юм.
Улмаар 2011 онд ашиглалтад орсон хуучин системийг шинэчилж PLANT SCADA 2023 программыг суурилуулж Ухаа худаг уурхайн ус хангамжийн системийн сүлжээний тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, тохируулсан.
Ингэснээр уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа усыг гүний худгаас авахдаа тодорхой хяналттай ажиллаж, ус хангамжийн төлөвлөгөөний дагуу усыг авч байгаа эсэх, усыг дахин ашиглалтын явц, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ус хангамж хэрхэн нөлөөлж байгаа, ус хангамжийн дэд бүтцийн аюулгүй ажиллагаа зэргийг хянах, удирдах боломжтой юм.
Ашигласан технологи: Schneider electric Plant SCADA, Plant SCADA 2023
Харилцагч: Энержи Ресурс ХХК, Ухаа худаг Ус хангамж ХХК