Ухаа худаг ус хангамжийн төслийн үйлдвэр болон уурхайн ахуйн усны хэрэглээнд автомат хяналттай төдийгүй усны дахин ашиглалтын системтэй юм. Уг системийг Энержи Ресурс ХХК-ны хүсэлтээр шинэчлэх ажлыг авч хэрэгжүүлэсэн юм.

Төслийн зорилго:

Цогтцэций сумын иргэд болон уурхайг ундны усаар тогтмол хангах

Байгалын нөөцийг хэмнэх, хариуцлагатай уул уурхайг бий болгох;

Шийдлүүд :

Plant SCADA 2023

Харилцагч:

Энержи ресурс ХХК, Ухаа худаг ус хангамж ХХК;

Нөхцөл байдал:

Ухаа худаг ус хангамжийн систем нь анх 2011 онд үйлдвэр ашиглалтанд орох үед суурилагдсан байсан тул техникийн хувьд хоцрогдсон. Иймд уурхайн үйлдвэрлэлийн тогтмол найдвартай үйл ажиллагааг хангах боломжгүй болсон.

Шийдвэрлэсэн нь:

Ухаа худагийн өргөх станц, ундны ус цэвэршүүлэх, хаягдал усыг дахин боловсруулах гэх мэт үйлдвэрлэлийн бүхий л процессуудыг илүү уялдаа холбоотой найдвартайгаар ажлуулах болоод Цогтцэций сумын иргэдийг ундны усаар тогтмол хангах зорилгоор нэгдсэн автоматжуулалтын Plant SCADA 2023 системийг нэвтрүүлсэн юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн цахилгаан, ус, дулаан гэх зэрэг дэд бүтцүүдийг хянаж ус хангамжийн системийг төлөвлөгөөндөө хүрч ажиллах бололцоог нэмэгдүүлсэн юм.

Ус хангамжийн скада систем