Та барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээгээ зөв зохистой удирдаж чадаж байна уу?

Эрчим Хүчний Менежментийн Программ Хангамж нь эрчим хүчний өндөр хэрэглээтэй байгууллага тухайлбал эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд ISO 50001, 50002, 50006 стандартын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэж эрчим хүчний хэмнэлтийг бий болгох цогц программ хангамж юм.

Аюулгүй байдал
Найдвартай

Цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэх.

Бизнессийн үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх.

Үр ашигтай
Нийцтэй

Тоног төхөөрөмжийн эдэлгээ уртсах, урсгал зардал буурах.

Бусад программуудтай нэгтгэх, мэдээллийн технологийн нийтлэг практикт тохиромжтой

Internet of things /IoT/ буюу юмсын интернэт гэх ойлголт бий болж аж үйлдвэр, барилга, уул уурхай, зэрэг бусад олон салбарт маш хурдацтай хөгжиж бүхий л төхөөрөмжүүд хоорондоо холбогдон мэдээлэл солилцож байна. Техник технологийн хэрэглээ болон хүн амын тоо өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ Монгол улсад ч мөн адил жил бүр 5-10%-иар тогтмол нэмэгдэж байна. Ийм ч учраас Монгол улсын Засгийн газраас эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, хэмнэх талаар онцгой анхаарч эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго оноог багасгах болсон юм. Ингэснээр хувийн хэвшлүүд үүнд онцгой анхаарч техник технологийн дэвшлүүдийг ашиглаж эрчим хүчээ хэмнэж урсгал зардлаа бууруулахаас гадна бизнесийн үйл ажиллагаагаа тасалдалгүй найдвартай явуулж аюулгүй байдлаа хангаж байна.

Бидний санал болгож байгаа Эрчим Хүчний Менежментийн Программ Хангамж буюу Ecostruxure PME нь дэвшилтэт төхөөрөмжүүдийн хамт танай байгууллагын цахилгаан сүлжээг бүхэлд нь маш нарийн хянах боломжыг олгоно. Энэ нь эрчим хүчтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг Artificial Intelligence/AI/ буюу хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулж эрчим хүчийг үр ашигтайгаар зарцуулах, болзошгүй аюулаас амжилтайгаар урьдчилан сэргийлэх боломжийг танд олгоно. EcoStruxure Power Monitoring Expert /PME/ нь хүчдлийн уналт, гармоник хэлбэлзэл, эрчим хүчний хэрэглээ болон чанарын үзүүлэлтүүдийг тоолуурууд/ухаалаг тоолуур, PM2100/-аас авч хэмжин цахилгаан сүлжээний доголдол, гажгуудыг илрүүлнэ. Түүнчлэн эрчим хүчний хяналтыг хийхээс гадна ус, агааржуулалтын хоолойн хий, газ, уурын тоолуурыг холбож нэгтгэн хянах боломжтой юм.

Та барилгын салбарын IoT-ийн ухаалаг төхөөрөмжүүд, программ хангамжуудыг ашиглан бизнессийн үйл ажиллагаагаа сайжруулж, тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасган эрчим хүчээ илүү зөв зохистой ашиглаарай.

Ecostruxure Power Monitoring Expert нь 100 гаруй төрлийн хяналт явуулж тайланг гаргана.

Түүнчлэн ISO50001, 50002, 50006 стандартын дагуу тайланг боловсруулна.

ISO 50001, ISO 50002, ISO 50006 стандарт