Дархан Дулааны Сүлжээ ТӨХК – ний Дулаан хувиарлах төв 7, 8 дээр хуучин удирдлагын системийг шинэчилж бүрэн автоматжуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг системд Schneider Electric брэндийн M172 Серийн програмчлагддаг логик контроллёрыг ашигласан бөгөөд технологийн горимын дагуу дулаан хувиарлах төвийн насос, хаалтыг автоматаар удирдана.
Дархан дулааны сүлжээ ТӨХК нь нийт 8 дулаан хувиарлах төвтэй (ДХТ) бөгөөд энэ төслийн хүрээнд системийг цаашид өргөтгөн, дулаан дамжуулах сүлжээг иж бүрэн байдлаар хянах боломжтой SCADA системийг байгуулсан юм. SCADA системийг Schneider Electric брэндийн Citect SCADA програм ашиглаж байгуулсан бөгөөд ДХТ – үүдийг алсаас хянаж удирдах, горимын даалгавар, тохиргоо өөрчлөхөөс гадна техникийн параметрүүдийг түүхэн байдлаар хадгалж тайлан гаргах, алдааны мэдээллийг харуулах зэрэг ашиглагч байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг хөнгөвчилж байна.
Холбоотой мэдээлэл: Modicon M171/M172 серийн контроллёрууд