Энлайт Контрол Системс ХХК (хуучнаар Энлает) нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад үйлдвэр, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний салбаруудад автоматжуулалт SCADA, барилгын автоматжуулалт BMS болон эрчим хүчний менежментийн цогц шийдлүүдийг харилцагч нартаа санал болгон үйл ажиллагааны онцлог, шаардлагад нь нийцсэн хувилбараар нэвтрүүлдэг, автоматжуулалтаар дагнан үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн инженерингийн компани юм.
Манай компани нь автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Schneider Electric‑ийн албан ёсны түнш, үйлдвэрийн програм хангамжаар дэлхийд тэргүүлэгч AVEVA брэндийн албан ёсны дистрибьютероор ажиллаж Монголын зах зээлд олон улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мөн бид 2026 оноос Хиймэл оюун ухаан (AI), Интернэт зүйлс (IoT), 5G, LoRaWAN® зэрэг дэвшилтэт технологид суурилсан ухаалаг мэдрэгч, холболт, видео хяналтын шийдлүүдийг хөгжүүлдэг олон улсын өндөр технологийн үйлдвэрлэгч Milesight брэндийн албан ёсны түншээр сонгогдон ажиллаж байна.
Манай салбартаа мэргэшсэн, (certified) инженерүүдийн баг уул уурхай, үйлдвэрийн автоматжуулалт, дэд бүтцийн салбарын автоматжуулалт, барилгын автоматжуулалт зэрэг чиглэлээр олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Туршлага цэсээс бидний гүйцэтгэсэн төслүүдтэй танилцана уу.




