Та өндөр шилэн барилгуудад цахилгаан болон ус нь урт хугацаанд тасарсан, агааржуулалтын асуудалтай бөгчим, гэрэлтүүлэг муутай байхыг анзаарсан уу. Тэгвэл та барилгын автоматжуулалтгүйгээр агааржуулалтын аль хэсгүүд ажиллахгүй байгааг, цахилгааны асуудал хаана үүссэн талаар, аль аль гэрэлтүүлэг ажиллахгүй байгааг тогтоож засварлах нь бүтэшгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд та Building Management System/BMS/ ашиглан барилгын дэд бүтцүүдийг нэгтгэн автоматжуулж тогтмол хянаж аюулгүй байдлыг ханган тав тухтай орчинг бий болгож, бизнесээ тасалдалгүйгээр найдвартай удирдаж барилга байгууламжийн үнэ цэнээ нэмэгдүүлээрэй.

Хэмнэлттэй

Тав тухтай орчин

Найдвартай, аюулгүй

Бидний санал болгох Ecostruxure Building Operation/EBO/ нь барилга автоматжуулалтын тоног төхөөрөмж, программ хангамжаараа тэргүүлэгч Schneider Electric брендийн бүтээгдэхүүн юм. Энэхүү программыг суурилуулах болон удидаж ажлуулахад маш хялбар ойлгомжтой байхаас гадна олон төрлийн программ хангамжтай нэгтгэн ажлуулах боломжтойгоороо давуу талтай юм.

World Green Building Council-ийн хийсэн судалгаагаар агааржуулалт сайтай бол ажлын бүтээмж 11%, гэрэлтүүлэг сайтай бол 23%-иар нэмэгддэг болохыг тогтоожээ. Мөн тасалгааны темпратур хэвийн хэмжээнээс хүйтэн бол ажлын бүтээмж 4%, халуун бол 6%-иар буурч байгааг тогтоосон байна.

Энлает ХХК нь Ecostruxure Building Operation/EBO/-г Emart-ийн Хан-Уул, Баянгол дүүргийн салбаруудад бүрэн нэвтрүүлсэн. Улмаар цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас илүү найдватай сэргийлж, галын аюул тохиолдсон үед агааржуулалт, галын системийг нормын дагуу шуурхай ажилууллах, бусад дэд бүтэц тоног төхөөрөмжийн доголдлыг шуурхай илрүүлж түргэн арга хэмжээ авч байгаа нь аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг өндөрөөр нэмэгдүүлсэн билээ.

Иймд үйлчилгээний байгууллагууд, нэн чухал/эмнэлэг/, томоохон байгууламжууд агааржуулалт, гэрэлтүүлэг, ус, дулаан, цахилгаан гэх мэт дэд бүтэц болоод тоног төхөөрөмжөө илүү найдвартай удирдахаас гадна урсгал зардлаа бууруулах зорилгоор ихээхэн ашиглах болжээ.

Барилгын эрчим хүчний хэрэглээгээ 30-50% хэмнэх боломжтой

ө