Хуучны барилгууд төвийн системд шууд холбогддог байсан бол барилгын салбарын хөгжилөө дагаад ус өргөх, цахилгаан дэд өртөө, дулаан дахин дамжуулах зэрэг дэд бүтэцийн системүүдийг барилга дотор нь суурилуулдаг болсон билээ. Орчин үеийн шаардлагаа дагаад галын дохиолол, гал унтраах систем, аюулгүй байдал, нэвтрэх хяналт, дохиоллын системүүд, агааржуулалт, хөргөлт (HVAC), лифт, урсдаг шат, нөөц генератор, хяналтын камер гээд маш олон системүүд нэмэгдсэн бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллуулах шаардлага үүссэн.

Барилга байгууламж томрохын хэрээр эдгээр дэд бүтэцийн системүүд илүү нарийн төвөгтэй болохоос гадна эрчим хүний зардал маш их нэмэгддэг. Тиймээс хэрэглэгчийн тав тухыг алдуулахгүйгээр эдгээр дэд бүтэцийн системийг хамгийн оновчтой бөгөөд хэмнэлттэй байхаар автоматаар удирдах шаардлагатай. 

Барилгын эрчим хүчний хэрэглээг 30-50% хэмнэх боломж байдаг

Манай компани нь 2019 оноос BMS буюу барилгын автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд болох Шнайдер Электрик – ийн албан ёсны түнш компаниар ажиллаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэг дэх И-Март3 худалдаа үйлчилгээний төвийн BMS – системийг хийж амжилттай хийж гүйцэтгээд байна.