Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт хотын ундны ус, үйлдвэрийн усан хангамж, цэвэрлэх байгууламжийн системүүдийг алсаас хянаж удирдах SCADA системийг хариуцдаг. Улмаар 2008 онд ашиглалтад орсон хуучин системийг Citect SCADA 2018 програмаар бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү усан хангамжийн систем нь Эрдэнэт хотоос 64 километрийн зайд байрлах Сэлэнгэ мөрөнөөс өргөх станцуудаар дамжуулан ундны ус татаж халдваргүйжүүлэн ариутгаж усан сангуудад хүргэж хотын оршин суугчид болон үйлдвэрийг тогтмол усаар хангадаг юм.

Цэвэрлэх байгууламж нь бохир усыг өндөр түвшинд цэвэрлэж хаягдал усыг эргүүлэн үйлдвэрт ашиглах усны хэмнэлтийн бодлого баримталж ажилдаг. Эдгээр усан хангамж, төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг автоматжуулснаар Эрдэнэт Үйлдвэрийн Төв байранд байрлах Шуурхай Удирдлагын Төвийн ээлжийн бие бүрэлдэхүүн тоног төхөөрөмжийг тогтмол хянаж удирдан ажиллах болсон билээ.

Ус өргөх станцын гаднах зураг
Ус өргөх насос
Халдваргүйжүүлэх төхөөрөмж
Ус өргөх станцын дисппетчерийн хяналтын дэлгэц

Ашигласан технологи: Schneider electric Citect SCADA

Харилцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Усан хангамж

Website: www.erdenetmc.mn