Бид БНХАУ – ын 3 фазын цахилгаан тоолуурын хамгийн том үйлдвэрлэгч, дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг Wasion group компаны Монгол дахь түншээр ажилладаг бөгөөд Монгол улсын стандартчилал хэмжилзүйн газрын загварын туршилтанд орж баталгаажсан Wasion брэндийн 1 болон 3 фазын ухаалаг цахилгааны тоолуурыг санал болгож байна.

1 фазын ухаалаг электрон тоолуур

IEC болон EN стандартын шаардлагын хангасан 1 ангилалын цахилгааны тоолуур бөгөөд 5(80), 5(100)A гүйдлийн сонголттой.

2 чиглэлд тоолох олон тарифын функцтэй. IEC1107 стандартын оптик порт болон RS485/232 холболттой, DLMS/COSEM стандарт протоколыг дэмждэг.

Нэмэлт PLC/RF/2G/3G/4G холболтын модуль суурилуулан тоолуурын системд холбогдож ажиллана.

IP54 битүүмжлэлтэй, дотоод таслах реле, 10 жил ажиллах батарей болон гадны халдлагаас хамгаалсан дохиоллын функцуудтэй.

3 фазын ухаалаг электрон тоолуур

aMeter300 нь дотоод гүйдлийн трансформатор, санах ой, өндөр нарийвчлалтай температураас үл хамаарах чипнүүд, LCD дэлгэц, таслах реле, тэжээлийн блок зэрэг олон хэсгээс бүрдсэн төхөөрөмж юм. 4 утастай 3 фазын хэлхээнд зориулагдсан бөгөөд аль нэг фазын хүчдэл нормал оролтын хүчдэлийн 70% – с их үед хэвийн ажиллана. Өөртөө AMI (Advanced metering infrastructure) буюу тоолуурын системд холбогдох зориулалттай DLMS/COSEM стандарын холболтын модулиудтай.

Тоолуурын систем

Олон хэрэглэгчтэй томоохон байгууллагууд, эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан AMR (automat meter reading) буюу тоолуурын системийг мөн санал болгож байна.

Тоолуурын систем байгуулсанаар хэрэглэгч тус бүрийн эрчим хүчний хэрэглээг хянах, мэдээллийн сан үүсгэж анализ хийснээр эрчим хүч хэмнэх боломж олгодог. Мөн тоолуураар дамжуулан гүйдэл, хүчдэл, чадлын коэффициент зэрэг цахилгааны бүх параметрүүдийг алсаас хянах боломжтой юм.

This image has an empty alt attribute; its file name is image-1-1024x496.png