ЭНЛАЕТ компани нь 2011 онд үйлдвэрийн автоматжуулалт, систем интеграц, гадаад дотоод худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2017 оноос автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд болох Schneider Electric – ийн Монгол улс дахь систем интеграцийн албан ёсны түнш компаниар сонгогдон ажиллаж байна.

Технологи хөгжихийн хэрээр бизнесийн болоод аливаа байгууллага түүнийг ашиглан үйл ажиллагаагаа илүү хялбарчилж, өртөг зардлыг бууруулан, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, үр ашгаа өсгөдөг билээ. Өвөрмөц онцлогтой, олон талын технологийн шийдлийг шингээх багтаамж бүхий Монгол орны хувьд хамгийн үр ашигтай, оновчтой инженерийн шийдлийг нэвтрүүлэхийн төлөө бид зорьж ажилладаг.

Бид хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг судлан ойлгож, техник технологийн дэвшилтэт шийдлийг олон жилийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан боловсруулж, асуудлыг оновчтойгоор шийдвэрлэн аливаа төслийг түлхүүр эргүүлэх хэмжээнд хүртэл гардан гүйцэтгэдэг.

Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох алсын хяналт удирдлагын SCADA систем болох Мобиком корпораци ХХК – ийн Бааз станцын алсын хяналт удирдлагын SCADA систем, УБ хотын ус хангамжийн системийг бүрэн хамарсан УСУГ – ийн SCADA системийг байгуулсан амжилтаараа бид бахархдаг билээ.

Манай компани нь танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг сайжруулж шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахдаа таатай байх болно.