SCADA систем

SCADA гэдэг нь ямар нэг технологи бус нэгэн төрлийн програм бөгөөд Supervisory control and data acquisition буюу Нэгдсэн удирдлага болон мэдээлэл цуглуулах гэсэн үгийн товчлол юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны мэдээллийг ашиглан тухайн системийг удирдаж, илүү оновчтой болгож байвал энэ нь SCADA програм юм.

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Мэдээлэлд үндэслэж оновчтой шийдвэр гаргана. Энэ боломжийг SCADA систем олгодог.

Бид дэлхийн тэргүүлэх SCADA програм болох Citect SCADA програмыг харилцагчиддаа бахархалтайгаар танилцуулж байна.

Манай компани Монгол улсын хамгийн томд тооцогдох SCADA системүүд болох Мобиком корпораци ХХК – ын Бааз станцын нэгдсэн хяналтын систем, УБ – хотын Ус хангамжийн нэгдсэн SCADA системийг байгуулсан туршлагатай билээ.

SCADA системийг байгуулахад програмаас гадна PLC болон автоматжуулалт, анхдагч хэмжүүр, хөдөлгүүр зэрэг тоноглолууд, эдгээрийг холбосон сүлжээний дэд бүтэцийг иж бүрнээр нь шийдэх шаардлагатай бөгөөд манай чадварлаг инженерүүд энэ бүхнийг цогц байдлаар шийдэж өгөх болно.

Танд SCADA системтэй холбоотой асууж тодруулах зүйлс, хүсэлт байвал бидэнд чөлөөтэй хандаж болно.

© 2018: Enlight LLC, All Rights Reserved | Innovation Theme by: D5 Creation | Powered by: WordPress